Яруу найргийн уншлага
By Б.Баясгалан
, in
Зар
,
0 Comments
"Хөх мэдрэхүй" утга зохиолын бүлгэм "Max" төвийн "Art" галлерей-н
хамт олонтой хамтран "Яруу найргийн уншлага" зохион байгуулах гэж
байна. Сэтгэлдээ бясалгаж, дэвтэртээ нандигнасан шүлгүүдээ бусадтай
хуваалцах, найраг шүлгийн сайхныг шимтэн сонсох гэсэн хүн бүрт уншлага
маань нээлттэй.
Энэ бол зөвхөн "Хөх мэдрэхүй" гэж бүлгэмийнхэний уншлага бус. Та шүлэг бичдэггүй байсан ч өөрийн хүндэлдэг найрагчийн, дуртай шүлгүүдээ уншиж болно. Бас уран зохиол, яруу найргийн тухай үзэл бодлоо хуваалцаж ч болно. Энэ тохиолдолд биднийг зүгээр л зохион байгуулж буй улс гэж ойлгоорой!
Бай шагналын төлөө яруу найргаар уралддаг биш, бай шагнал авах гэж шүлэг
бичдэг бус, зүгээр л сэтгэлээрээ бичсэн шүлгүүдээ сэтгэлээрээ уншдаг,
бусадтайгаа хуваалцдаг нэг тийм хандлагад ойртохсон гэхдээ энэ мэт
уншлагыг бид байс байсгээд зохион байгуулдаг билээ. Энэ уншлага бол тэр
хүслийн маань илэрхийлэл, тэр л үйл ажиллагааны маань үргэлжлэл юм.
Дашрамд дурдахад
0 Response to "Яруу найргийн уншлага"
Post a Comment